
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат энэ ням гарагт болно. Ерөнхийлөгч Эммануэль Макрон, өрсөлдөгч намын дарга, хэт барууны үзэлт Марин Ле Пен нарын мэтгэлцээн өчигдөр боллоо.
Мэтгэлцээний үеэр Макрон, Марин Ле Пений нам 2014 онд Чех-Оросын банкнаас 9 сая еврогийн зээл нь авсныг дурдаж, түүнийг ийнхүү Оросын банкнаас зээл авснаараа тус улсаас хараат, холбоотон болсон хэмээн буруутгаж, ОХУ-ыг Ле Пений "банкир" гэж тодорхойлсон байна.
Харин Ле Пен үүний хариуд “Франц, Европын банкнууд мөнгө зээлэхээс татгалзсаны улмаас түүний нам Чех-Оросын банканд хандсан” хэмээн өмнө нь хэлж байсан тайлбараа давтжээ. Энэ зээлийг авснаас хойш Ле Пений хэт барууны үзэлт “Үндэсний фронт” нам олон жилийн туршид Путинтэй холбоотой байсан гэж “Ассошиэйтэд пресс” агентлаг мэдээлжээ.
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн боллоо | ||
Үзсэн: 367 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.