Шууд Chart

"Ногоон сум" төслийн нээлт Өвөрхангай аймгаас эхэллээ

2022-04-21 16:15:33

МҮОНРТ, Монголын хөрөнгийн биржтэй хамтран явуулах "Ногоон сум" төслийн нээлт өнөөдөр Өвөрхангай аймгаас эхэллээ.

Монголын хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлах зорилготой дээрх шоуны баг МҮОНРТ-ийн байрнаас хүлгийн жолоо залав.

Ц.Цэнд: Иргэдэд хувьцаагаа хэрхэн авах, орлогоо яаж хамгаалах талаар мэдээлнэ

 

Энэ үеэр “Ногоон сум” төслийн гүйцэтгэх продюсер нь Ц.Цэндээс тодруулга авсан юм. Тэрбээр “Өмнөх хувьчлалуудаас бидний олж авсан туршлага бол мэдээлэлд ойр байсан хүмүүст давуу тал бий болсон. Өнөөдөр хөрөнгийн зах зээлгүйгээр улс орны битгий хэл айл өрхийн орлого ч гэсэн өндөр түвшинд байхад хэцүү цаг үе болчихоод байна. Хөрөнгийн зах зээлийн арилжаа бол технологио түшиглэсэн. Тэгвэл МҮОНТ, “Монголын мэдээ” сувгийн үндсэн үүрэг бол иргэдийн мэдэх эрхийг хангах. Яг энэ мэдэх эрхийг хангахын тулд Өвөрхангай, Архангай аймгаас “Ногоон сум” аяныхаа нээлтийг хийж байна. Ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгавар болоод арилжаа нь эхлэх нээлттэй болох системийн нөлөө бүхий таван банкны хувьцааг гаргана. Мөн уг хувьцааг яаж авах, авсан хувьцаагаараа иргэд орлогоо хэрхэн хамгаалах юм бэ зэргийг олон нийтэд мэдээллэх юм” байна. 

 

Нийтэлсэн: "Ногоон сум" аян

"Ногоон сум" төслийн нээлт Өвөрхангай аймгаас эхэллээ  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй