Шууд Chart

Таныг Солонгос явахад би 2-р ангид орж байлаа ааваа...

2014-06-17 10:13:32

Захиа очих өдрийн мэнд хүргье. Би таньдаа хэдэн ч удаа захиа бичив дээ. Хариу байдаггүй. Энэ удаад дахиад л бичиж сууна. Таныг Солонгос явахад би 2-р ангид орж байлаа ааваа. Түүнээс тань хойш олон жил өнгөрч хүү нь 11р ангиа төгсөж өнөөдөр ЭЕШалгалтаа өглөө. Таныгаа их л санах юм. Та минь хэзээ ирэх юм бэ?
Бага байхдаа аавыгаа санах их хэцүү байдаг байсан бол одоо бол аав нь нэг л өдөр ороод ирнээ гэж таныг хүлээх ээжийгээ харах хамгийн хэцүү байх боллоо. Санамсаргүй олж уншсан доорх мөртүүдийг таньдаа зориулж илгээлээ.
Уйлахад ч багадах амьдралд
Удаан хүлээлээ аав таныгаа
Утсаар ярих байх гэж бяцхан зүрх минь догдолж
Урамгүйхэн өдрүүдийг нулимсаараа зорж өнгөрүүлсэн

Бусдын гэрт жаргалтай явааг нь мэдэхгүй ч
Будилуухан явааг тань харин хүү нь сонссоон.

Жаргал……
Жаргалаа гэж юу байдгийг мэдэхгүй ч
Сэтгэлийн бүтнийг хэлэх байх гэж би боддог
Таныгаа ирнэ гэж итгэж хүлээсэн өдрүүд
Ямар их жаргал байв даа.

Зовлон……
Зовлон гэж би бас юу байдгийг мэдэхгүй ч
Бяцхан зүрх хүлээж цөхрөхийг хэдэг өайх гэж би бодлоо.
Таныгаа ирэхгүй байна гэж уйлж өнгөрөөсөн үдшүүд
Ямар их зовлон байв даа ааваа.
Жижигхэн зүрх минь таныгаа бодохоор нэг л сонин болчихдог
Жаахан сэтгэл минь таниараа дутахаараа л уйлчихдаг
Санах тоолондоо таньтайгаа адилхан хүн хайж
Саарал гудамжинд гунигт сэтгэлээ эвдэж алхдаг
Амьнаасаа тасалж амь болгож үлдээсэн
Аав таньдаа хүү нь гомддоггүй.
Амьдралаа бүтэн сэтгэлээ цатгалан үүрээд
Аав таныгаа ирнэ гэж хүлээдэг.
Санасан бүхнийг эвлүүлээд эргээд хүрнэ гэж хүлээдэг шүү ааваа

2014.06.14. Улаанбаатар хот.


Таныг Солонгос явахад би 2-р ангид орж байлаа ааваа...  
Үзсэн: 1833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй