Шууд Chart

10 хүний амь аварсан ноход бөмбөгөөр шагнуулна

2014-06-17 10:10:30

Арван хүний амийг аварсан Оскар, Мишка нэртэй энэ өхөөрдөм ноход онлайн ертөнцөд хүмүүсийн хайр, талархлыг хүртэж байна. 

Хажуу айлынх нь хашаа шатаж улмаар эздийнх нь байшин руу орж эхлэхийг мэдэрч эздээ татаж, зөөлөн хазаж сэрээсэн энэ ноход гэр бүлийнхээ долоон хүн, хөрш айлын гурван хүний амь нас, эд хөрөнгийг галын аюулаас сэргийлж чаджээ.
Нохойны эзэн Ц.Энх-Эрдэнэ охин гал гардаг шөнө нохдоо дагуулан өвөөгийндөө очиж хоносон аж.
Ухаантай, эзэндээ ээлтэй Оскар спаниель үүлдрийнх бөгөөд есөн сартай. Харин блонк үүлдрийн Мишка дөрвөн сартай. 
Баатарлаг үйлс бүтээсэн энэ нохдод эзэн нь дуртай хоолыг нь хийж өгч, бөмбөгөөр шагнахаар болжээ. Тэд бөмбөгөөр тоглох дуртай ноход гэнэ шүү. 


10 хүний амь аварсан ноход бөмбөгөөр шагнуулна   
Үзсэн: 3030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.215.xxx [27.123.215.xxx] 2014-06-18 12:28
Энэ нохой үнхээр хайр хүрмэн мундаг ноход байна баяр хүргье олон бөмбөг авч өгөөрэй улс их хурлын гишүүдээс дээр ухаантай нохой байна ялангуяа Батбаяр сайд ичих хэрэгтэй шүү
103.229.176.xxx [103.229.176.xxx] 2014-06-17 12:46
Мундаг юм аа.
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-06-17 12:38
ийм хөөрхөн мундаг нохойнуудад зөндөө олон бөмбөг авч өгөх хэрэгтэй.
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2014-06-17 11:47
ёстой буянтай ноход байна. Муу хүнээс хавьгүй илүү. насан туршид нь гэр бүлийн гишүүнээ гэж хайрлаж яваарай.

Бидэнтэй нэгдээрэй