Шууд Chart

Малайзын бизнесийнхэн ОХУ-д цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч нийлүүлэх асуудлыг авч үзнэ

2022-04-24 11:12:41

Малайзын бизнесийн салбарынхан ОХУ-д цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч нийлүүлэх тухай Москвагийн хүсэлтийг хэлэлцэхэд бэлэн байгаа тухай Москвад суугаа элчин сайд нь мэдэгджээ. Малайз нь хагас дамжуулагч экспортлогч гол орнуудын нэг бөгөөд жилд энэ төрлийн экспортоос 8,7 тэрбум долларын орлого олдог юм байна.

Малайзаас Москвад суугаа элчин сайд Бала Чандран "Риа Новости"-д ярилцлага өгөхдөө яг одоогоор ОХУ-д хагас дамжуулагч нийлүүлэх эсэх талаар засгийн газрын түвшинд хэлэлцээ явж байгаа талаар мэдээлэл байхгүй, гэхдээ бизнесийнхэн хоорондын яриа хэлэлцээнд итгэлтэй байна гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр цахилгаан хэрэгслийн салбараас олдог орлого Малайзын ДНБ-ний 6 хувийг бүрдүүлдэг, иймээс Оросын тал хагас дамжуулагч худалдан авах санал гаргасан нь худалдаа, эдийн засгийн нээлттэй орны хувьд таатайгаар хүлээн авч байгаа, мэдээж бизнесийнхэн салбарынхан дэлхийн зах зээлийн эрэлт, бүтээгдэхүүний нийлүүлэлтээ харгалзан хариу өгөх байх гэсэн тайлбар хийжээ.

ОХУ Украинд цэрэг дайны ажиллагааг явуулж байгаатай холбогдуулан Өрнөдийн улс орнууд Москвагийн эсрэг өргөн хэмжээний хориг тавьсан, ялангуяа банк санхүү, өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарласны дотор хагас дамжуулагч багтсан. Энэ нь Оросын технологи болон бусад салбарт сөргөөр нөлөөлж байгаа учраас энэ төрлийн бүтээгдэхүүний шинэ зах зээл эрэлхийлж байна гэж эдийн засгийн шинжээчид онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малайзын бизнесийнхэн ОХУ-д цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч нийлүүлэх асуудлыг авч үзнэ   
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй