Шууд Chart

ЛАВРОВ: Украины жинхэнэ байр суурийг АНУ тодорхойлж байна

2022-04-26 12:51:52

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Киевийн яриа хэлэлцээнд баримталж байгаа байр суурьт Вашингтон нөлөөлж байгаа гэдэг үүднээс Украины асуудлаар АНУ-тай шууд хэлэлцээ хийх саналыг зарим сайд нь дэвшүүлснийг ням гарагт мэдэгджээ.

Тэрбээр Оросын нэгдүгээр суваг телевизийн “Большая игра” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө энэ тухай дурдсан байна.

Гэхдээ Лавров, "Москва Украины хэлэлцээний багтай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх болно" хэмээн хэлсний зэрэгцээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэлцээ хийх сонирхолгүй байдал гаргаж байгаа зэрэг байдлыг мэргэжлийн бус хэмээн шүүмжилжээ.  Хар тэнгис дэх Оросын тэнгисийн флотын тэргүүлэгч “Москва” хөлөг онгоц сүйрсний дараа Ерөнхийлөгч Путин Украинтай хэлэлцээр байгуулах аливаа боломжийг үгүйсгэж байгаа гэдэг мэдээлэлд холбогдуулан Лавров дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Оросын эх газар болон Молдовоос тасран гарсан, орос хэлт хүн ам голдуу суудаг Днестр хавийн бүс нутаг хооронд шууд гарц үүсгэх үүднээс Украины өмнөд хэсэгт бүхэлд нь хяналтаа тогтоохыг Орос улс зорьж байгаа гэж цэргийн өндөр албан тушаалтан энэ 7 хоногийн эхээр мэдэгдэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЛАВРОВ: Украины жинхэнэ байр суурийг АНУ тодорхойлж байна   
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй