
БОНХ-ийн сайдын тушаал, НИТХТ-ийн 2014 оны 84 дүгээр тогтоолоор 2014 онд нийслэлийн ногоон бүсийн ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг тогтоон, 19 га талбайд цэвэрлэгээний огтлолт хийхээр баталсан.
Ойн цэвэрлэгээний огтлолтыг холбогдох хууль, журмыг баримтлан ойн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрхтэй, хүн хүч, техникийн хүчин чадал бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, гүйцэтгүүлэн, цэвэрлэгээ хийсэн талбайг нөхөн сэргээлгэх арга хэмжээг хэрэгжүүлэх болно.
Аж ахуйн нэгж байгууллагыг сонгохдоо ойн арчилгаа, цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй, 2013 онд БОНХЯ, МХЕГ-аас ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийссэн аттестатчилалд хангалттай үнэлгээ авсан, цэвэрлэгээний ажлыг өмнөх жилүүдэд гүйцэтгэхдээ технологийн дагуу гүйцэтгэж, ойн нөхөн сэргээлтийг хийж хүлээлгэн өгсөн аж ахуйн нэгжүүдийг сонгон уг ажлыг гүйцэтгүүлнэ.
Цэвэрлэгээний огтлолтыг хэрэгжүүлэхэд 2012 онд нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээний огтлолтыг технологийн дагуу гүйцэтгээгүй, цэвэрлэгээ хийсэн талбайдаа ой нөхөн сэргээлтийн ажлыг хийж хүлээлгэж өгөөгүй Улаанбаатар хотод бүртгэлтэй
“Гайхамшигтай үйлс бүтээгч” ЗГБХ Нөхөрлөл,
“Монгол ойжуулалт” ХХК,
“Манзушир трейд” ХХК,
“Тайгын саарал чоно” ХХК,
“ЭБЭЭ” ХХК,
“Улаанбаатар ой ан” ХХК,
Төв аймагт бүртгэлтэй
“Лхам эрдэнэ” хоршоо
“Төв ой ан” ХХК
Ойн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлагыг хангахгүй байгаа
“Буржгар адуу”ХХК,
“Бат аж” ХХК,
“Тайко форестри” ХХК,
“Сайффари” ХХК,
“Хүйн чулуу”ХХК
“ Бүтээлч энх хөдөлмөр” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдтэй ойн арчилгаа, цэвэрлэгээ хийлгэх гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдэж байна.
Дээрх аж ахуйн нэгжүүдийн мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлуулах саналыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүргүүлжээ.
19 га-д цэвэрлэгээний огтлолт хийнэ | ||
Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.