Шууд Chart

"Залхуу" нөхөр гэр бүл салалтын нэгэн шалтгаан...

2014-06-17 13:04:50

Бүсгүй таны нөхөр гэрийн тань ажилд тусалж байна уу. Тэгвэл та нөхрөө гэрийн ажилд туслуулах талаар санаа тавиарай. Гэрийн ажил шиг барагддаггүй мөртлөө үнэлэгддэггүй хөдөлмөр байдаггүйг эрдэмтэд сэтгэл зовнин санаа нийлдэг.

Гэр бүл судалгааны дүгнэлтээс үзэхэд нөхөр нь гэрийнхээ ажилд туслалцдаг гэр бүлд салалт тун бага байдаг бол, нөхөр нь огт гэрийн ажилд оролцдоггүй гэр бүлийн салалт харьцангуй их байжээ. Гэвч гэрийн ажлаа хамтарч буюу хуваарилж хийдэг өрх бүл нийт гэр бүлийн дөнгөж 25 хувийг эзэлдэг аж. Эрх тэгш бус гэр бүлийн хайр сэтгэл амархан унтардаг болохыг уг судалгаа харуулж байна.

Түүнчлэн эхнэр, нөхөр хоёрын хэн хэн нь өрхийн тэргүүн байхыг эрмэлзэж маргалдсанаас хайр дурлал хөрдөг нь харагджээ. Иймээс та бүхэн харилцан бие биенээ ойлгож гэрийн ажлаа хамтран хийхийг бодоорой.


"Залхуу" нөхөр гэр бүл салалтын нэгэн шалтгаан...  
Үзсэн: 3165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй