
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украин дахь хямралыг эцэс болгох, түүнээс урьдчилан сэргийлэхийн төлөө “боломжтой бүхнээ хийгээгүй” хэмээн Аюулгүйн зөвлөлд сэтгэл нэн дундуур байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр өчигдөр Киев хотноо Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ингэж мэдэгдсэнийг “Ассошиэйтэд пресс” уламжилсан байна.
Володимир Зеленский, Антонио Гутерриш нарын хэвлэлийн бага хурлын дараахан Киев хотод дэлбэрэлтүүд болсон байна. Сүүлийн долоо хоногуудад харьцангуй намжмал байсан Украины нийслэлд энэ үеэр наанадаж хоёр байшингийн цонх шил хагарч, гал гарчээ.
НҮБ-ын тэргүүнийг мөргөлдөөнд хамгийн түрүүнд өртөж, сэтгэл хирдхийлгэм дүр зурагтай үлдсэн Киевийн захын районуудын байдалтай танилцаж байх үед дээрх халдлага болжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Антонио Гутерриш НҮБ-ын Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхээ амласны зэрэгцээ 3.4 сая хүнд нэн чухал шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг байгууллага нь хэдийнэ үзүүлээд байгааг дурджээ.
Мөн ирэх наймдугаар сар гэхэд энэ тоог 7 сая гаруйд хүргэхээр ажиллаж байна гэсэн байна.
Антонио Гутерриш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв | ||
Үзсэн: 880 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.