Шууд Chart

Москвад Ялалтын парадын шөнийн бэлтгэл болжээ

2022-04-29 13:54:30

Өнгөрсөн шөнө Москвад Парадын шөнийн бэлтгэл явагдсан талаар "РИА Новости" мэдээллээ. Дараагийн удаад тавдугаар сарын 4-ний шөнө ийм бэлтгэл хийх бол, 7-ны өдөр нэгдсэн бэлтгэл болно.

Энэ жилийн механикжсан цувааны тэргүүнд Эх орны дайны шилдэг танк гэгддэг домогт Т-34-85 явна гэж мэдээлж байна. Их бууны төрлөөс “Мста-С” өөрөө явагч төхөөрөмж, “Искандер”оператив тактикийн пуужингийн цогцолбор, “Торнадо-Г” тийрэлтэт систем зэрэг шилдэг зэр зэвсгүүдээ жагсаалд гаргах мэдээлэлтэй байна.

Нийтдээ энэ удаагийн парадад 11 мянган хүн, 131 нэгж цэргийн болон тусгай техник, 77 онгоц, нисдэг тэрэг гаргахаар төлөвлөжээ.

“Тавдугаар сарын 9-ний баяр бол манай улсын хувьд ариун нандин баяр учир “өмнө тэмдэглэдэг байсан” уламжлалын дагуу тэмдэглэх болно. Парадын бүрэлдэхүүнийг Батлан хамгаалах яам тодорхойлно гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь мэдэгдэж байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москвад Ялалтын парадын шөнийн бэлтгэл болжээ   
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй