
Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 21. Чөдөр одтой, 2 хар мэнгэтэй цагаан бич өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Мунхархуй. Наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Сар таны хүч чадал мөнгө, сексийн 8 дахь байрлалд байрлаж байгаа үед амьдрал үхлийн нууц магадгүй таны дотоод сэтгэлд байгаа байх. Огторгуйн нөлөөлөл өнөөдөр хониныхонд өгөөжөө өгч байна. Тиймээс бизнес болон санхүү чинь нэлээд сайн урагшилна. Энэ үед та материаллаг зүйлийн гэхээсээ оюунлаг зүйлийн үнэ цэнийг мэдэрч эхэлнэ.
Үхрийн орд (4/20-5/20): Тууштай өдөр. Үхрийнхэн дархлаагаа сайжруулахгүй бол өвчин ороох магадлал өндөр байгааг анхааруулж байна. Хэрэв сайн урьдчилсан сэргийлж чадвал ажил албаа алдаж, үнэтэй эм тан авах шаардлага байхгүй шүү дээ. Оюун санааны хувьд ч аливаад эерэг сэдлээр хандаж ертөнцийг үзэх үзлээ бага зэрэг өөрчилсөн нь дээр. Орчинтойгоо зохицох чадвартай хүн л амжилтанд хүрдэг.
Ихрийн орд (5/21-6/21): Хоёрдмол өдөр. Хүчээр хийсэн зүйл амархан бүтдэггүй шүү дээ. Гэрийн даалгавраа бүгдийг хийчихсэн, төлөвлөсөн бүхнээ амжуулчихсан байсан ч өдрийн үлдсэн цагийг хий дэмий, үр ашиггүй өнгөрөөх хэрэггүй. Тэгэхгүй бол та хожим харамсаж, толгойгоо шаах болно гэдгийг санаарай. Өнөөдөр зарим ихрийнхэн хүнд асуудалтай тулгарч болзошгүй байгааг мэдэх нь илүүдэхгүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Өөрйинхөө ажлыг үр бүтээлтэйгээр цэгцлэн төлөвлөх чадвар энэ өдөр өндөр байна. Хүсч байсан оргилдоо хүрсэн болон амжилттай ч явж буй хүмүүс бусад хүний түүнд оруулсан хувь нэмрийг эргэцүүлэн бодож хариу барих нь зөв. Гадуур үйл ажиллагаа таны сэтгэлийг сэргээнэ. Ганц биө хүмүүс зүрхийг нь чичрээж чадах нэгэнтэй уулзана. Хол газар амралтаа өнгөрөөх санаа тань санхүүгийн байдлаас үүдэн бүтэлгүйтсэн бол гэрийн ойр салхилсан ч сэтгэл сэргэнэ.
Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Уулзалт эсвэл хэлэлцүүлэг зэрэг нь таны зохион байгуулах уран илтгэх авъяасаа дэлгэн харуулах боломж олгох бололтой. Таны эөлдэг зан байдал өндөр байна. Та тушаал ахиж таарах бололтой. Хамт ажилладаг хүнтэйгээ хайр сэтгэлийн асуудалтай болоход ажил хэрэг тааламжтай байдал 2 хослох болно.
Охины орд (8/23-9/22): Тууштай өдөр. Уйтгартай хэвийн байсан өөрийн өдөр тутмын ажил хэрэгтээ хатуу чанга бай. Танд боломж байвал бүх санаануудаа бичиж ав. Эсвэл олны өмнө ярих чадвараа хөгжүүл. Та өөрийгөө хичээнгүйлэн ашиглавал юуг ч хийж чадна. Ажлын ярилцлаганд орох гэж байгаа залуу охиныхон өөрийнхөө магадлалыг маш тодорхой болго.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Бодолд дарагдсан өдөр. Зүүдэндээ бодож олсон бүх сайхан санааг ажил хэрэгтээ тусгах нь зүйтэй. Гэсэн хэдий ч өнөөдөр таны сэтгэл санаа тавгүй байгаа бол ямар нэгэн шийдвэр гаргахыг маргааш болтол хойшлуулах нь зүйтэй. Гадаад хүмүүстэй харьцах юмуу шинэ зүйл худалдаж авах нь таны сэтгэлийг илүүтэй сэргээх болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хянуур өдөр. Гараг эрхсийн байрлал нь мөнгө өмч хөрөнгөнд үл ойлголцол үүсгэнэ. Бизнесийн харилцаа болон өнгөний үнэлгээ хүлээж авах хэрэггүй. Найз нөхөддөө мөнгө зээлүүлж болохгүй. Энэ нь зарим хүмүүст ашигтайгаар эргэж мартагдах магадлалтай байна. Амьдралын эртний хуучин дэглэм өнгөрч шинэ зүйл ирэх болно. Осол аваараас болгоомжтой яв.
Нумын орд (11/22-12/21): Өнөөдөр дэлгүүр хэсэхээр бол зээлийн карт болон дансанд чинь хангалттай мөнгө байгаа үгүйг шалга. Үгүй бол ичмээр байдал тохиолдож та гэртээ ганзага хоосон буцаж магадгүй. Мэдлэгийнхээ хүрээг тэлэхийг хүсч байгаа хүмүүс ном болон судалгааны материал уншаарай.
Матрын орд (12/22-1/19): Таагүй өдөр. Адал явдалд дуртай матрынхан хуучин хэв маягаа халж, шинэ онцгой зүйлийг амьдралдаа оруулах хүслээр дүүрэн байна. Нарны нөлөөгөөр таны шинийг санаачлах асуудлыг шийдвэрлэх чадвар өндөр байна. Энэ өдөр өнгөрсөнөө бодон гунихрах хэрэггүй. Харин зорилгоо бодон ирээдүй рүү алх. Хуучин зураг амьдрал тань таныг хуучнаа санахад хүргэнэ.
Хумхын орд (1/20-2/18): Энэ өдөр төслөө дуусгах үүрэг даалгавраа хүлээн авах хэцүү ажлуудыг амжуулахад таатай өдөр. Гэвч яарч хэт олон зүйлийг зэрэг хийх нь алдаанд хүргэнэ. Зөв хандлага зорилгодоо хүрэх хүсэл зэрэг нь энэ өдөр ялангуяа та тогтвортой алхаж чадвал дүүрэн байна. Та ажлын хажуугаар найз нөхөд гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөө.
Загасны орд (2/19-3/20): Таагүй өдөр. Өнөөдөр олонх загаснуудад бүх зүйл өөрийнх нь эсрэг байгаа мэт санагдана. Үүнийг эмгэнэл бүү болго. Энэ нь зөвхөн таны хардамтгай зан юм. Гэвч ганцаар байх нь таныг тайвшруулж хуримтлагдсан асуудлын тухай тайван тунгаан бодож зөв шийдвэр гаргахад тусална.
Өнөөдрийн зурхай /2014.06.18/ | ||
Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.