
Бүслэлтэд байгаа Украины Мариуполь хот дахь гангийн үйлдвэрээс хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай олон улсын бүх томоохон мэдээллийн агентлаг уламжилж байна.
Ассошиэйтэд прессийн мэдээгээр, нүүлгэн шилжүүлсэн иргэдийг Мариуполиос 230 км зайтай Запорожье хот руу хүргэж байгаа аж. Украины ерөнхийлөгч Зеленский ард түмэндээ хандаж хийдэг өдөр тутмын мэдэгдлийнхээ үеэр ням гарагт, “Мариуполийн иргэдийг чөлөөлөх ажиллагааг үргэлжлүүлэхэд шаардлагатай бүх нөхцөл маргааш хангагдана гэж найдаж байна. Өглөөний найман цагаас эхлүүлэхээр бид төлөвлөж байгаа” гэж ярьсан байна.
Мөн “Азовсталь” гангийн үйлдвэрийн доорх хонгилд бүгж байгаа Украины үндэсний батлан хамгаалахын “Азов” батальоны дэд командлагч мөн ням гарагт видео мэдэгдэл хийж, нүүлгэн шилжүүлэлт эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлэн, хонгилоос бүх хүнийг гаргаж дуустал энэ ажил үргэлжилнэ гэж найдаж байна гэжээ.
Үүний зэрэгцээ гангийн үйлдвэрийн байрнаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг Донецкийн ардын БНУ-ын Безымянное сууринд хүргэж, унтах газар, хоол хүнс, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байна гэж оросын “РИА Новости” агентлагийн мэдээнд дурдсан байна.
Бүслэлтэд байгаа Мариуполь хотын гангийн үйлдвэрээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байна | ||
Үзсэн: 478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.