
Европын холбоо Оросоос авдаг байгалийн хийн гуравны хоёр хувиас татгалзвал, үйлдвэр аж ахуйн газруудынхаа хийн хангамжийг энэ хавар болон зуны туршид зогсоох замаар л зөвхөн, хийн агуулахуудынхаа нөөцийг зорилтот түвшинд аваачиж чадна гэж Германы “Шпигель” сэтгүүлд мэдээлжээ.
Тодруулбал, рублиэр төлбөрөө төлөхөөс татгалзах нөхцөлд Европ Оросын хийн нийлүүлэлтийг зогсооход бэлэн байна гэсэн Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляиений мэдэгдэл “үнэнд нийцтэй байхад хэтэрхий гоёдно” гэж тэнд бичжээ. Европын холбоо Оросын хийн нийлүүлэлтийн гуравны хоёр хувийг орлох эх үүсвэрүүд олж, ирэх 11 дүгээр сар гэхэд хийн агуулахуудыг 80 хувьд хүртэл цэнэглэж чадна гэсэн Европын комиссын дэд ерөнхийлөгч Франс Тиммермансын нотолгоо мөн, олон шинжээчийн зүгээс эргэлзээ дагуулж байна.
Европт томоохонд ордог, Юлихийн судалгааны төвийн тооцоогоор, гагцхүү “хатуу арга хэмжээ” хэрэгжүүлж байж зөвхөн дээрх зорилтод хүрэх боломжтой аж. Энэ нь, Европын холбоо энэ хавар болон зуны турш аж үйлдвэрүүдийн хийн хангамжийг хязгаарлах ёстой болно гэсэн үг юм байна.
Оросын хийн импорт гуравны хоёроор буурсан нөхцөлд агуулахуудад, өвлийн өнтэй давах хэмжээний нөөц бүрдүүлэх боломжгүй гэдгийг дээрх эх сурвалжууд тэмдэглэжээ.
Оросоос авдаг хийн хэмжээ багасах нөхцөлд, Европын холбооны хэмжээнд бүх төмөрлөгийн, химийн болон цементийн үйлдвэрүүдийн хийн хэрэглээг одооноос эхлэн 7 дугаар сар дуустал бүрэн хааж байж, зөвхөн, хийн нөөц бүрдүүлэлтийг 8 дүгээр сарын 1-н гэхэд 63 хувьд хүргэж чадна гэж судлаачид анхааруулж байна.
Үүнээс гадна 11 дүгээр сарын 1-нээс өмнө хийн агуулахуудыг 80 хувь дүүргэхийн тулд 10 дугаар сарын туршид аж үйлдвэрүүдийн хийн хангамжийг дахиад хязгаарлахаас аргагүй болно гэж Юлихийн судалгааны төвийн мэргэжилтнүүд үзжээ.
Оросын хийн нийлүүлэлт буурснаар Европын аж үйлдвэрүүд хязгаарлалтад орж болзошгүй | ||
Үзсэн: 413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.