
Европын эрчим хүчний сайд нар даваа гарагт Брюссель хотод уулзаж, цаашид Оросын эрчим хүчний эх үүсвэрээс татгалзах тухайд асуудлыг хэлэлцсэн талаар NHK мэдээллээ.
Болгар, Польш хоёр улс ОХУ-аас гаргасан рублиэр төлбөрөө төлөх шийдвэрт татгалзсан тул Оросын “Газпром” компани энэ хоёр улс руу хий нийлүүлэхээ өнгөрсөн долоо хоногт зогсоогоод байгаа.
Европын эрчим хүчний сайд нарын уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Европын эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Кадри Симсон, "Дараагийн удаа Европын холбооны гишүүн аль ч улс Газпром"-ын ийм шийдвэрт өртөж болзошгүй" хэмээн анхааруулсан байна. Мөн тэрээр рублиэр төлбөр хийхийг хүлээн зөвшөөрөх нь Европын холбооноос өмнө авсан хориг арга хэмжээнд харшлах учир учир ОХУ-ын шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэдгийг онцолжээ.
Уулзалтын үеэр сайд нар олон оронд хийн хангамж тасалдах нөхцөл байдалд бэлтгэлтэй байхын тулд нөөц бүрдүүлэх зэрэг хүчин чармайлтаа ахиулах талд санал нэгдлээ. Европын холбооны гишүүн орнууд яаралтай үед бие биедээ хий нийлүүлэх боломж олгох хоёр талт гэрээ хэлэлцээрийн талаар мөн тохиролцжээ.
Европын Эрчим хүчний сайд нар ОХУ-ын нефтийн хоригийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 431 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.