
Мягмар гарагт Олон улсын сансрын станцад командлал солилцож, НАСА болон “СпэйсИкс крью-3” багийн сансрын нисэгчдийг үдэх ёслол болжээ.
Багийн дөрвөн шинэ гишүүн тус станцад хэд хоногийн өмнө очсон, эрдэм шинжилгээний эхний туршилтуудаа эхэлсэн, лабораторийн болон үйл ажиллагааны бусад системийн үйл ажиллагаатай танилцах шатандаа байгаа гэж мэдээлж байна.
Олон улсын сансрын станцын одоогийн командлагч Тим Маршберн Оросын сансрын нисэгч Олег Артемьевт ажлаа хүлээлгэн өгчээ. Маршберн болон Америкийн сансрын нисэгчид энэ долоо хоногтоо багтан сансрын станцыг орхиж, дэлхийд эргэн ирэх юм байна.
Үүний зэрэгцээ Олон улсын сансрын станцад хэрэгжүүлж буй сансрын хөтөлбөрийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа ОХУ 2030 он хүртэл үргэлжлүүлнэ хэмээн АНУ найдаж байгааг НАСА-гийн тэргүүн Билл Нельсон мэдэгджээ.
Олон улсын сансрын станцын багт өөрчлөлт оржээ | ||
Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.