
Арменийн гадаад харилцааны сайд Вашингтонд ажлын айлчлал хийх үеэр АНУ Арменитай цөмийн эрчим хүчний стратегийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор, аюулгүй хэрэглэх чиглэлд хоёр орны эрх ашиг нийцэж байгааг энэхүү үйл явц харуулж байна.
Тодруулбал, энэ санамж бичгийн зорилго нь Америк, Арменийн цөмийн эрчим хүчний салбар, эрдэмтэн, судлаачдын дунд харилцааг бэхжүүлэх, цөмийн эрчим хүчний аюулгүй байдал болон Америкийн цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх зорилгод өндөр түвшинд дэмжих үзүүлэхэд чиглэжээ. Цөмийн эрчим хүчийг энхийг зорилгоор ашиглах, энэ салбарын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр талын стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж талууд үзэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен гарын үсэг зурах ёслолын үеэр Арменийн ерөнхий сайдыг ардчилсан шинэчлэлт хийж, Уулын Карабахын зөрчилдөөнийг шийдвэрлэхийн төлөө Азербайжантай яриа хэлэлцээгээ өргөжүүлж байгааг нь сайшаасан байна. Харин Арменийн гадаад харилцааны сайд Америкийн талтай ардчилсан шинэчлэлт, хуулийн шинэчлэлт, банкны салбар дахь хамтын ажиллагаа, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг тэлэх, авилгаас урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх арга замуудыг эрэлхийлж, өргөн хүрээний сэдвийг хэлэлцсэн гэдгийг цохон тэмдэглэжээ.
АНУ Арменитай цөмийн эрчим хүчний стратегийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулжээ | ||
Үзсэн: 617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.