Шууд Chart

Австрали улс Орос болон Донецк, Луганскийн 110 иргэний эсрэг хориг тогтоожээ

2022-05-05 16:14:08

Австралийн засгийн газар ОХУ болон Донецкийн, мөн Луганскийн ардын бүгд найрамдах улсын 110 иргэний эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаагаа зарлажээ. Австралийн гадаад хэргийн сайд Марис Пэйн лхагва гарагт Яамны цахим хуудсаараа дамжуулан энэ тухай мэдэгдсэн байна.

Шинэ хориг арга хэмжээний жагсаалтад, Украины Донецк, Луганск бүс нутгуудын Оросын талыг баримтлагч Ардын зөвлөлийн  34 гишүүн багтжээ. "Эдгээр хүмүүс Украины засгийн газрын зөвшөөрөлгүйгээр нутаг дэвсгэр дээр нь засгийн газрын эрх мэдэл хэрэгжүүлж, Украин улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн" гэж Австралийн гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.

Үүнээс гадна Донецк, Луганскийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрч, ерөнхийлөгч Путины тогтоолыг дэмжсэн Төрийн думын 76 гишүүний нэр энэ хориг арга хэмжээнд багтсан байна.

Одоогийн байдлаар Австрали улс, ерөнхийлөгч Владимир Путин, Александр Лукашенко тэргүүтэй ОХУ, Беларусийн 812 иргэн болон Оросын 47 томоохон аж ахуйн нэгж, байгууллагыг хар жагсаалтад оруулжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали улс Орос болон Донецк, Луганскийн 110 иргэний эсрэг хориг тогтоожээ  
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй