Шууд Chart

АНУ, Японы батлах хамгаалахын сайд нар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ

2022-05-05 16:20:35

Япон болон АНУ-ын батлан хамгаалахын сайд нар лхагва гарагт Пентагонд уулзаж, Умард Солонгос удаа дараа пуужин харваж байгаагийн хариуд авах арга хэмжээнд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тодруулбал, хоёр орны сайд нар, Пхеньян удаа дараа пуужин харваж байгааг ноцтой аюул заналхийлэл гэж үзэн, цаашид Өмнөд Солонгос улстай энэ асуудлаар нягт хамтран ажиллахаа дахин батлан илэрхийлжээ. Японы батлах хамгаалах сайд Киши Нобуо, АНУ-ын батлан хамгаалах  сайд Ллойд Остин нар мөн Хятадын асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохирсон байна. Тэд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдал нэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Хоёр тал Украинд үзүүлэх тусламжаа цаашид нэмэгдүүлэхээ мөн энэ үеэр амлажээ. Японы үндэсний аюулгүй байдлын стратеги болон бусад батлан хамгаалах баримт бичгүүдийг энэ онд багтаан шинэчлэхээр төлөвлөж байгаа тул улсынх нь батлан хамгаалах чадавх үндсээрээ бэхжих үндэс бүрдэнэ гэж итгэлтэй байгаагаа сайд Киши Нобуо уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Японы батлах хамгаалахын сайд нар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй