
Нигери улсын ерөнхийлөгч Мухаммеду Бухари, тус улсад айлчилсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг угтан авч, Баруун Африкийн энэ орныг мартаагүйд талархаж байгаагаа илэрхийлжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Нигерид анх удаа айлчилсан Гутерриш "терроризм-д өртөж хохирсон хүмүүстэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд" тус улсад очсон гэж ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Нигери улсын нийслэл Абужад лхагва гарагт Гутерришийг хүлээн авч, тус улсын терроризмын эсрэг тэмцэлд НҮБ-аас дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлсэн байна.
Дэлхий нийт тэр аяараа Украины зүг анхаарал хандуулж байгаа энэ цаг үед НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын энэ айлчлал "дэлхий биднийг мартаагүй" гэдгийг харууллаа гэж ерөнхийлөгч Мухаммеду Бухаригийн тусгай зөвлөх лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
Нигери улсад Исламын хэт даврагч бүлэглэлүүдийн эсрэг олон арван жилийн тэмцэл явуулж байгаа. "Боко Харам" бүлэглэлийн дайтагчид тус бүс нутгийн хэмжээнд харгис хэрцгий халдлагууд үйлдсээр байгаа юм гэж CNN мэдээллээ.
Антонио Гутерреш Нигери улсад айлчиллаа | ||
Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.