
Орос улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Украины асуудлаарх тайланд хариу тайлбар хийхдээ Оросын явуулж байгаа цэрэг дайны ажиллагааны хариуцлагыг Украин улс хүлээнэ гэсэн байр сууриа дахин бататгажээ.
НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя хямралыг Оросыг шийтгэх шалтаг болгон ашиглаж байна гэж Өрнөдийг буруутгаж, Украиныг Оросын эсрэг тулааны талбар болгох удаан бодсон мөрөөдлөө хэрэгжүүлж байна гэж мэдэгджээ.
Түүний сацуу хямралдагч талуудын аль алинд тодорхой дэмжлэг илэрхийлээгүй байгаа Хятад улс яриа хэлэлцээ хийхийг уриалж, Украины цэргийнхэнд зэвсэг нийлүүлж байгаа орнуудыг шүүмжилсэн байна.
“Зэвсэг нийлүүлснээр энх тайван болохгүй, хямралд ялагч байхгүй” гэж Хятадын байнгын төлөөлөгч Чжан Цзюнь хэлжээ.
АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд Орос улсыг “цэвэр худал хуурмаг мэдээлэл түгээж байгаад” буруутгаж, Оросыг шүүмжилж зүрхлэхгүй байгаа гэх улс орнуудыг нэрлэсэн байна.
Орос улс Украины талаарх НҮБ-ын тайланд тайлбар өгчээ | ||
Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.