Шууд Chart

Германы Гадаад яамны сайд Украинд айлчилна

2022-05-06 14:08:35

Хоёр улс хоорондын дипломатын маргаанаа пүрэв гарагт шийдвэрлэсэн учир Германы Гадаад яамны сайд Украинд албан ёсны айлчлалаар очих болно гэж Канцлер Олаф Шольц мэдэгджээ.

Германы Ерөнхийлөгчийн Украинд айлчлах саналыг Киев няцаасны улмаас Германы Засгийн газар Берлин дэх Элчин сайдын яамтай нь хэсэг сөргөлдөөнтэй байсан юм.

Гэхдээ ХБНГУ-ын Гадаад яамны сайд Анналена Бербок Киевт яг хэзээ очих, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тэрчлэн Германы Канцлер Олаф Шольц Чехийн Ерөнхий сайд Петр Фиалатай уулзсаныхаа дараа "Герман улс одоогоор Оросоос хоолойгоор авч байгаа байгалийн хий болон нефтийг орлох эрчим хүчний түүхий эд импортлохын тулд хойд эргийн дагуух бүс нутгууддаа шинэ дэд бүтэц байгуулахаар хүч тавин ажиллаж байна" гэж ярьжээ.

Герман улс тэрчлэн далайн боомтууд руу шууд гарцгүй улс орнуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг Олаф Шольц энэ үеэр илэрхийлсэн байна.

Оросын хийн импортоос 95 хувь хамааралтай Чех улсын хувьд Герман улсад баригдаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн терминалын хүчин чадлын зарим хэсгийг ашиглах сонирхолтой байгааг Чехийн Ерөнхий сайд Петр Фиала мөн мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы Гадаад яамны сайд Украинд айлчилна   
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй