Шууд Chart

“Ногоон сум” аян маргааш Эрдэнэт хотод үргэлжилнэ

2022-05-06 16:49:59

Аян өнөөдөр Дархан-уул аймагт үргэлжилж, нийт хоёр мянга гаруй иргэд оролцон хөрөнгийн зах зээлийн талаар сургалт, мэдээлэл авлаа.

300 гаруй иргэн хувьцааны дансаа шалгуулж, хувьцаагаа баталгаажууллаа

Цар тахлын амаргүй үед хөрөнгийн зах зээл сүүлийн 2 жил 16 хувиар өссөн. Бодлогын хүү буурч, иргэдийн санхүүгийн мэдлэг тэлж, банкны хадгаламжийн хүү буурсан, татварын таатай орчин бүрдсэн зэрэг хэд хэдэн хүчин зүйл хөрөнгийн зах зээлийн өсөлтөд нөлөөлжээ. Гэвч энэ өсөлтөөс хүн бүр тэгш хүртэж чадаагүй. Харин "Ногоон сум" аян хөрөнгийн зах зээл ямар өгөөжтэйг сурталчилж байна. 

Иргэн та яагаад банкны хувьцаа эзэмшигч болох ёстой вэ:

  • Үндэсний том банкуудын эзэн болох
  • Ногдол ашиг авах
  • Ханшийн зөрүүнээс ашиг олох шийдвэр гаргалтад оролцох
  • Нэмж гаргасан хувьцааг тэргүүн ээлжинд авах
  • Өөртөө болон ирээдүйдээ эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг хийх боломж бүрдэх юм.
Нийтэлсэн: "Ногоон сум" аян

“Ногоон сум” аян маргааш Эрдэнэт хотод үргэлжилнэ  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй