Шууд Chart

“Apple”, “Google”, “Microsoft” руу нууц үггүй нэвтэрдэг болно

2022-05-07 13:28:12

АНУ-ын технологийн тэргүүлэгч компаниуд цаашид нууц үгийг халснаар мэдээлэл алдах эрсдэлийг бууруулж, хүмүүсийн хувийн мэдээллийг илүү сайн хамгаална гэж үзэж байна. Хэрэглэгчид голцуу өөр өөр сайт болон програмуудад ижил нууц үгийг ашигладаг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.

Мөн хэрэглэгчид гар утсаа баталгаажуулах гол хэрэгсэл болгож сонгох боломжтой. ПИН код оруулах, хурууны хээ ашиглах зэрэг үндсэн үйлдлүүдийг ашиглан түгжээг нь тайлснаар бусад аппликэйшн, вэб сайт, үйлчилгээ болон төхөөрөмжид нэвтрэх боломжтой гэж мэдэгджээ.

Уг системийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай “Эн-Эч-Кэй” мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Apple”, “Google”, “Microsoft” руу нууц үггүй нэвтэрдэг болно  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй