Шууд Chart

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд айлчлав

2022-05-09 13:46:20

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украин улсад гэнэтийн айлчлал хийж, Украины тэргүүн хатагтай Елена Зеленскаятай уулзалт хийжээ.Уулзалт ням гарагт Словактай залгаа хилээс холгүй байрлах баруун Украины нэгэн жижиг хотын дунд сургуульд болсон байна.

Тухайн сургуулийн байрыг, нүүлгэн шилжүүлсэн иргэдэд хоргодох байрны зориулалтаар ашиглаж байгаа юм байна. “Дайныг нэн даруй дуусгах ёстой, энэ дайнд АНУ-ын ард түмэн Украины ард түмнийг дэмжиж байгаа гэдгийг харуулахыг хүсч ирлээ” гэж Жилл Байден энэ үеэр мэдэгджээ. Украины тэргүүн хатагтай Зеленская түүний айлчлалыг “маш зоримог алхам” гээд, талархаж байгаагаа илэрхийлжээ.

Арав дахь долоо хоногтоо орж байгаа Украин дахь цэрэг дайны ажиллагааны үеэр Америкийн өндөр тушаалын төлөөлөгчдийн хийж буй айлчлалуудын сүүлийнх нь, чанд хатуу нууцлалын дор гэнэт хийгдсэн Жилл Байдены энэ айлчлал болж байгааг “Ассошиэйтэд пресс” уламжиллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд айлчлав   
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй