Шууд Chart

Финландын ерөнхий сайд Японд айлчилна

2022-05-10 14:15:19

Финланд улсын ерөнхий сайд Санна Марины Япон улсад хийх анхны айлчлал өнөөдөр эхэлнэ. Тэрбээр лхагва гарагт Японы Ерөнхий сайд Кишида Фумиотой уулзахаар төлөвлөжээ.

Орос Украины нөхцөл байдлаас үүдэн, Финлянд улс НАТО-д элсэх талаар хэлэлцээг эхлүүлээд байгаа. Оростой 1300 км хиллэдэг, Скандинавын энэ улс хүйтэн дайны туршид цэргийн эвсэлд үл нэгдэх төвийг сахисан байр суурьт баримталж ирсэн, өнөөдөр ч энэ байр суурь нь хэвээр байгаа юм. Гэвч Орос улс Украинд довтолсон нь, Финлянд улсыг байр сууриа эргэн харахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн гэж мэдэгдэж байгаа юм.

Финландын олон нийтийн телевиз мэдээлснээр, хамгийн сүүлийн санал асуулгад оролцогчдын 76 хувь нь НАТО-д элсэхийг дэмжжээ. Энэ нь 3 дугаар сард хийсэн өмнөх судалгаанаас 14 хувиар өссөн дүн болж байна. Тус улс нь Скандинавын хойгийн өөр нэг улс Шведийн хамт НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргах төлөвтэй байгаа аж.

Сүүлийн үед Оросын цэргийн нисэх онгоц Финландын агаарын орон зайд удаа дараа нэвтэрсэн байна. Финланд улс НАТО-д элсэх гэж байгаатай холбоотойгоор Москва цэргийн ямар нэгэн ажиллагаа явуулж магадгүй гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байгаа энэ үед Япон, Финландын ерөнхий сайд нар анхны уулзалтаараа, Москвад үзүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцэх төлөвтэй байна гэж NHK мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Финландын ерөнхий сайд Японд айлчилна   
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй