
Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар даваа гарагт Германд болсон уулзалтынхаа өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хоёр улсын удирдагчид энэ үеэр Украиныг дэмжих хүчин чармайлтаа үргэлжлүүлж, хамтран ажиллахаа дахин нотоллоо.
Мэдэгдлийн үеэр Канцлер Шольц ерөнхийлөгч Путины Ялалтын баяр дээр хэлсэн үгийг дурдаад, Герман улсын хувьд “дайныг зогсоохыг шаардсан” байр суурьтай байгаагаа дахин илэрхийлсэн байна. Мөн тэрбээр, “Герман, Франц хоёр улс Украины талд тууштай зогсож, Украинд санхүүгийн болон цэргийн дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Макрон “Европын холбооноос ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний үр дагавараас иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах арга замуудыг судлах болно” гэдгээ мэдэгдсэн.
Францын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Эммануэль Макроны хоёр дахь бүрэн эрхийн хугацаа энэ сарын 14-нд албан ёсоор эхлэхээс өмнө, тэрбээр ийнхүү Герман улсад айлчилж байна. Хоёр улсын удирдагчдын энэ удаагийн уулзалтыг Европын Холбооны хоёр гол гишүүн улс Украинд туслах амлалтаа нотолж буй хэрэг гэж ажиглагчид үзэж байгаа аж.
ХБНГУ, Франц улсын тэргүүн нар Украинд туслах амлалтаа дахин нотлов | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.