
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл лхагва гарагт хуралдаж, Умард Солонгос улс удаа дараа баллистик пуужин хөөргөж байгаа асуудлыг хэлэлцэж магадгүй байна.
НҮБ-ын эх сурвалжийн мэдээлснээр, АНУ энэ удаа яаралтай хуралдаан хийх хүсэлт гаргасан байна. Умард Солонгос он гарсаар хэд хэдэн пуужин хөөргөсний хамгийн сүүлийнх нь бямба гарагт Япон тэнгис рүү шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан юм. Пхеньяны энэ үйлдлийг аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл гэж АНУ буруутгаж байна.
АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд “Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүдтэй яриа хэлэлцээ явуулж байгаа тухай” гэж энэ сарын эхээр мэдэгдсэн. Мөн тэрбээр "Энэ сардаа багтаан тогтоол батлуулах ажлыг яаравчлахаар бид төлөвлөсөн" гэдгээ онцолж байсан юм.
Гэвч ажиглагчид, АНУ-ын санал болгож байгаа энэ тогтоол батлагдах магадлал бага гэж үзэж байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын пуужингийн асуудлыг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.