Шууд Chart

НҮБ-ын тэргүүн Молдав улсад дэмжлэг үзүүлэхийг уриалав

2022-05-11 14:39:49

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш НАТО-гийн гишүүн бус Молдав улсад ажлын айлчлал хийх үедээ хөрш Украинд болж байгаа дайны үр дагаврыг мэдэрч байгаа Молдав улсыг дэмжихийг дэлхийн улс орнуудад уриаллаа.

Тэрбээр Молдавын нийслэл Кишинёв хотноо үг хэлэхдээ, Украины байдал Молдавын эдийн засагт “сүйрүүлэх нөлөө” үзүүлж байгаа учраас эдийн засгийн түншлэлээ сайжруулахыг улс орнуудад уриалсан байна.

Антониу Гутерриш НҮБ хүнд цаг үед Украины ард түмэн болон Молдавын ард түмэнд аль алинд нь туслах үүрэгтэй. Молдавын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах ёстой гэж мэдэгджээ. Молдавт Оросын цэрэг болон салан тусгаарлагчид дайрахад бэлэн байгаа гэж Украины батлан хамгаалах яамнаас анхааруулсан юм. Үүнээс хойш тус бүс нутагт Украины дайн халдварлах вий гэж олон улс болгоомжилж байгаа аж.

Оросыг дэмжигч хүчнийхэн Молдавын Днестр орчмын бүс нутгийг 1992 онд таслан, түүнээс хойш тус бүсэд Оросын 1500 гаруй цэрэг энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж иржээ. Европын хамгийн буурай орнуудын нэг, 2,6 сая хүн амтай Молдавт НҮБ-ын тэргүүн айлчилж байгаа нь Молдавын эрх баригчдыг цочроосон Украины батлан хамгаалах яамны мэдэгдэлтэй уялдаа холбоотой гэж хэвлэлд онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын тэргүүн Молдав улсад дэмжлэг үзүүлэхийг уриалав   
Үзсэн: 425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй