Шууд Chart

Франц: Даваа гарагаас эхлэн нийтийн тээвэрт амны хаалт зүүх журам мөрдөхгүй

2022-05-13 10:52:56

Францын засгийн газар ирэх даваа гарагаас эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт заавал зүүх шаардлагагүй болж байгааг мэдэгджээ.

Тодруулбал, тус улсын эрүүл мэндийн сайд цар тахлын халдварын тархалт буурч байгаатай холбогдуулан ихэнх хорио хязгаарлалтыг цуцлах бодлогын хүрээнд ийм шийдвэр гаргаснаа  засгийн газрын хуралдааны дараа зарласан байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу цаашид Францад амны хаалтыг метро, автобус, галт тэрэг болон дотоодын нислэгт заавал зүүхийг шаардахгүй, харин эмнэлэг, гэрээр асаргаа хийх үйлчилгээ үзүүлэхэд амны хаалт зүүх журам мөрдөгдөх юм байна. Европын холбоо мөн Ковид-19 цар тахлын хязгаарлалтыг сулруулж байгаатай холбогдуулан ирэх 7 хоногоос эхлэн нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэх, нисэх онгоцоор зорчихдоо амны хаалт заавал зүүх журмыг цуцалж байгаа юм байна.

Энэ 7 хоногт Францад цар тахлын халдварын тохиолдол өдөрт дунджаар 39 мянган тохиолдол бүртгэгдэж байгаа нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн хэдэн 7 хоног дараалан буурчээ.

Франц улс өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн цар тахлын ихэнх хязгаарлалтуудаа шат дараатайгаар цуцлаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц: Даваа гарагаас эхлэн нийтийн тээвэрт амны хаалт зүүх журам мөрдөхгүй   
Үзсэн: 503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй