Шууд Chart

Энэтхэгт хэт халууны улмаас цэвэр ус, эрчим хүчний хомсдол үүсээд байна

2022-05-13 11:55:27

Энэтхэгийн хойд нутгаар цаг агаар хэт халж байгаагаас цэвэр ус, эрчим хүчний хэрэглээ эрс өсөж, улмаар цэвэр ус, эрчим хүчний хомсдол үүсэж байгаа юм байна. Нийслэл Шинэ Дэли хотод цаг агаарын хэм сүүлийн хэдэн 7 хоногт цельсийн 45 хэм давж, аюултай түвшинд хүрч өсчээ.

Тус улсын иргэд хэт халуунд цохиулахгүйн тулд цэвэр ус авахаар өдөр бүр урт дараалалд зогсож байна. Энэтхэгт энэ жилийн зун эрт эхэлжээ. Тус улсад сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд тохиосон хамгийн халуун зун өнгөрсөн 3 дугаар сард тохиожээ. 4 дүгээр сараас хойш ихэнх өдрүүдэд тус улсын хэд хэдэн газарт цаг агаар цельсийн 40 хэм давж халж байна.

Амьтад ч мөн адил хэт халуун асуудал үүсгэж байгаа аж. Пуна хотын амьтны хүрээлэн амьтдыг хэт халууныг тэсвэрлэхэд нь туслах үүднээс сэнс, ус цацагч, ус хөргөгч зэргийг суурилуулжээ.

Ойрын хэдэн 7 хоногт ихэнх нутгаар хэт халуун үргэлжлэх төлөвтэй байгаа учраас Энэтхэгийн хэд хэдэн мужийн засаг захиргаа дор бүрнээ халууны даван туулах арга хэмжээ авч байгаа юм байна. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгт хэт халууны улмаас цэвэр ус, эрчим хүчний хомсдол үүсээд байна  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй