Шууд Chart

Индонез улс руу зорчих иргэдийн анхааралд

2022-05-13 12:33:13

Коронавируст цар тахлын улмаас Индонезийн тал 126 орны иргэдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлж байсан шийдвэрээ цуцлаад байна.

Монгол Улс уг жагсаалтад багтдаг байсан боловч дээрх шийдвэртэй холбогдуулан манай иргэд Индонез Улсад визтэй зорчихоор болж байна.

Монгол Улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд Индонез Улсад зорчих тохиолдолд тус улсад заавал батлан даагчтай байх шаардлагатай ба батлан даагчаараа дамжуулан https://visa-online.imigrasi.go.id/info.xhtml холбоосоор орж цахим виз мэдүүлэх шаардлагатай болно гэж Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ. 


Индонез улс руу зорчих иргэдийн анхааралд  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй