Шууд Chart

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болно

2022-05-13 16:16:05

ШХАБ-ын гишүүн бүх 7 улсын удирдагчид даваа гарагт Москвад чуулна гэж өчигдөр хийсэн уг мэдээлэлд дурдсаныг Эн-Эйч-Кей уламжиллаа.

Тухайлбал, уулзалтад ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны ерөнхийлөгч Кассым Токаев нарын удирдагчид оролцох юм байна. Улсаа НАТО-д элсүүлэх хүсэлтээ хойшлуулалгүй тавих ёстой гэсэн хамтарсан мэдэгдлийг пүрэв гарагт Финландын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийсэн.

Түүний дараагаас Финланд улсын төвийг сахисан статус хойшид хүчингүй болно. ОХУ Украинд цэргийн хүч оруулснаас үүдэн Орос болон НАТО-гийн хооронд байдал эгзэгтэй болсон үед дээрх мэдэгдэл хийгдлээ. Оросын Гадаад хэргийн яам мөн өмнө нь Финланд улсыг НАТО-д элсэхээс сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргаж байсан юм. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Путин ОХУ-ын тэргүүлдэг цэргийн эвслийн нэгдмэл байр суурийг харуулахыг зорьж байна гэж Эн-Эйч-Кей мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болно  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй