Шууд Chart

“Долоогийн бүлэг” Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ

2022-05-15 10:38:55

Долоогийн бүлгийн гадаад харилцааны сайд Украинд үзүүлж байгаа зэр зэвсгийн болон санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэхээр амаллаа. Германд болсон Долоогийн бүлгийн гадаад харилцааны сайд нарын уулзалтанд Украин, Молдавын гадаад харилцааны сайд нар уригдан оролцсон байна. Украины тал ОХУ-тай үр тарианы нийлүүлэлтийг сэргээх, дайныг зогсоох улс төрийн шийдэлд хүрэх талаар дипломат яриа хэлэлцээ хийхээс биш Москвагийн тулган шаардлагыг хүлээж авахгүй гэж мэдэгджээ.

Дэлхийд аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч 7 гүрэн Украиныг сэргээн босгох олон улсын чармайлтыг дэмжин, Украинд батлан хамгаалах болон эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлэхээр нэгдсэн байр сууринд хүрчээ. Украины гадаад харилцааны сайд Улс оронд нь зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх, Оросод хориг арга хэмжээгээ чангатгах замаар эдийн засгийн шахалтаа чангатгах, Оросын хөрөнгийг царцааж Украиныг сэргээн босгоход нөхөн төлбөр болгон өгөхийг 7 гийн бүлэгт уриалжээ. Мөн долоогийн бүлэг Украины олон сая дүрвэгсдийг хүлээн авч байгаа улс орнуудын нэг  Молдав улсад дэмжлэг үзүүлэхээр амаллаа.

Молдавын гадаад харилцааны сайд Европын холбоонд гишүүнээр элсэх сонирхлоо 7-гийн бүлгийн уулзалтын хүрээнд дахин илэрхийллээ. Молдавыг энэ уулзалтанд урьсан учир нь Оросын түрэмгийлэлийн дараагийн бай нь болох вий гэсэн айдастай байгаа, Молдавын аюулгүй байдлын ард 7-гийн бүлэг, Өрнөдийнхөн байгаа гэсэн дохиог өгөх зорилготой гэж ажилагчид үзэж байна.

Долоогийн бүлгийн гадаад харилцааны сайд нар Украины дайны уршгаар дэлхий даяар улам өсөн нэмэгдэж байгаа хүнсний хомсдол үүсэх эрсдлийг хэрхэн бууруулах талаар хэлэлцжээ. Украины олон сая тонн үр тарианы экспортыг ОХУ хориглосон нь “нөхцөл байдлыг улам аюултай болгож байна” гэж Германы гадаад харилцааны сайд зэмлэн буруутгасан байна.

Долоогийн бүлэг дэлхийн хүнс, эрчим хүчний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилготой олон арван санаачилгыг дэмжиж ажиллаж байгаагаа ч мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Долоогийн бүлэг” Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй