Шууд Chart

Европын холбоо Украинд 500 сая еврогийн нэмэлт тусламж үзүүлнэ

2022-05-15 10:51:35

Европын холбоо Украиныг Оросын эсрэг ялалтад хүргэхийн тулд хүнд зэвсэг худалдан авахад нь зориулж дахин 500 сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэ тухай тус холбооны гадаад бодлогын дээд төлөөлөгч 7-гийн бүлгийн уулзалтын үеэр мэдэгджээ.

Нэмж 500 сая еврогийн тусламж өгснөөр Европын холбооноос Украинд үзүүлж байгаа дайны тусламж 2 тэрбум еврод хүрч байна. Европын холбооны энэхүү нэмэлт тусламжийг зөвхөн хүнд зэвсэг худалдан авахад зарцуулах нөхцөлтэй юм байна.

Өмнө нь Европын холбоо 500сая, 450сая гэх зэргээр хэд хэдэн удаагийн зэвсгийн болон санхүүгийн тусламжийг Украинд олгож байсан. Украины төр засаг тусламжаа нэмэгдүүлэхийг Европын холбоонд удаа дараа уриалсан.

Мөн Европын холбоо зарим гишүүн орнууд нь эргэлзэж байгаа ч Оросын газрын тосны эсрэг хориг тавихыг гишүүн улс орнууд нь дэмжинэ гэдэгт найдаж байна. Европын холбооны эрх баригчид Орост газрын тосны хориг тавих асуудлыг ирэх даваа гарагт хэлэлцэх гэж байна.

Одоогоор Оросын газрын тосноос ихээхэн хамааралтай байдаг Унгар улс Европын холбооны хоригийг эсэргүүцэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Украинд 500 сая еврогийн нэмэлт тусламж үзүүлнэ   
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй