Шууд Chart

Индонез Улс руу зорчих иргэдийн анхааралд!

2022-05-16 13:15:51

Коронавируст цар тахлын улмаас Индонезийн тал 126 орны иргэдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлж байсан шийдвэрээ цуцлаад байна. Монгол Улс уг жагсаалтад багтдаг байсан боловч дээрх шийдвэртэй холбогдуулан манай иргэд Индонез Улсад визтэй зорчихоор болж байна.

Монгол Улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд Индонез Улсад зорчих тохиолдолд тус улсад заавал батлан даагчтай байх шаардлагатай ба батлан даагчаараа дамжуулан https://visa-online.imigrasi.go.id/info.xhtml холбоосоор орж цахим виз мэдүүлэх шаардлагатай болно.

КОНСУЛЫН ГАЗАР


Индонез Улс руу зорчих иргэдийн анхааралд!  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй