Шууд Chart

Шри-Ланк улс ганцхан өдрийн шатахууны нөөцтэй байна

2022-05-17 14:49:15

Шри-Ланк улсад сүүлийн 70 гаруй жилийн түүхэнд үзэгдээгүй эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Үүнээс үүдэн улс даяар ганцхан өдрийн шатахууны нөөцтэй үлдлээ гэж тус улсын ерөнхий сайд мэдэгдлээ.

Өнгөрсөн пүрэв гарагт шинээр сонгогдсон ерөнхий сайд “Зайлшгүй нэн шаардлагатай импортын төлбөрийг төлөхийн тулд ойрын хэдэн өдөрт 75 сая долларын гадаад валют шаардлагатай. Мөн засгийн газрын ажилчдын цалинг төлөхийн тулд төв банк мөнгө хэвлэх шаардлагатай болно. Мөн төрийн өмчит Шри-Ланкийн агаарын тээврийн компанийг хувьчилж магадгүй” гэж мэдэгджээ.

Цар тахал, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг асуудлууд Арлын энэ улсын эдийн засагт хүндээр туссан. Валютын хомсдол, инфляцын өссөнөөс эм, шатахуун болон бусад зайлшгүй хэрэгцээт зүйлийн хомсдол газар аваад байна.

Шри-Ланкийн нийслэл Коломбо хотод тээврийн хэрэгслүүд шатахуун түгээх станцуудад дараалал үүсгэжээ. "Одоогийн байдлаар бид ганцхан өдрийн шатахууны нөөцтэй байна. Гэсэн хэдий ч Энэтхэгтэй зээлийн шугам ашиглан бензин, дизель түлш тээвэрлэж эхэлбэл ойрын хэдэн хоногт түлшний нийлүүлэлтийг хангах боломжтой" гэж тус улсын ерөнхий сайд мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шри-Ланк улс ганцхан өдрийн шатахууны нөөцтэй байна   
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй