Шууд Chart

БНТУ: Швед, Финланд НАТО-д гишүүнээр элсэхийг дэмжихгүй...

2022-05-17 21:10:54

Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэхэд гишүүн 30 улсын дэмжлэгийг бүгдийг авах ёстой. НАТО-гийн удирдлага эдгээр улсуудын өргөдлийг хүлээн авна гэдгээ мэдэгдсэн.  Харин Турк улс дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Тодруулбал, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, "Швед, Финланд улдсуудыг Курдын зэвсэгт дайчид болон алан хядагч гэж үздэг бусад бүлэглэлийн эсрэг тодорхой байр суурь баримтлаагүй, Анкарагийн эсрэг батлан хамгаалахын хориг тавьж байгаа" гэсэн шалтгаанаар эсэргүүцсэн байна.

Мөн тэрбээр, Алжирын ерөнхийлөгчтэй хамтарсан хэвлэлийн хурал хийх үедээ Швед, Финландыг эрэн сурвалжлагдаж байгаа алан хядагчдыг шилжүүлж өгөхөөс татгалзсан гэж буруутгажээ.

БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган: Бид тэдэнд яаж итгэх вэ. Швед Финландын төлөөлөгчид даваа гарагт манай улсад ирэх бололтой байна. Тэд биднийг ятгах гэж ирж байж болох юм. Өршөөгөөрэй. Бид Туркд хориг тавьж байгаа улсыг НАТО-д элсэхэд нь “за” гэж хэлж чадахгүй.

Сануулахад, Скандинавын дээрх 2 улс 2019 онд Туркийг Сирийн дайнд оролцсонтой нь холбогдуулан Анкарад зэвсгийн хориг тавьсан юм байна. Финландын гадаад харилцааны сайд Туркийн байр суурь цочирдуулсан ч гэсэн Эрдогантай наймаалцах сонирхолгүй байгаагаа мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ: Швед, Финланд НАТО-д гишүүнээр элсэхийг дэмжихгүй...  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй