Шууд Chart

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүчин чадлыг цаашид бэхжүүлнэ

2022-05-18 11:12:20

ОХУ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын 30 жилийн ойн дээд хэмжээний уулзалтыг Москва хотноо хүлээн авч, хэд хэдэн баримт бичиг байгуулжээ. Уулзалтын эхэнд ОХУ-ын ерөнхийлөгч Скандинавын орнууд НАТО-д гишүүнээр элсэх нь Орост шууд заналхийлэл учруулахгүй. Гэхдээ тэдгээр улсуудын газар нутагт НАТО-гийн зэвсэг техникийг байршуулах нь Оросоос хариу арга хэмжээ авахад хүргэх болно гэж анхааруулжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага цаашид улам өргөжин тээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн энэ байгууллагын зэвсэгт хүчнийг орчин үеийн зэвсэг техникээр хангаж, цэргийн бие бүрэлдэхүүний шуурхай байдлыг нэмэгдүүлж, гишүүн орнуудын зэвсэгт хүчин болон тусгай хүчний уялдаа холбоог сайжруулна гэдгээ Кремлийн тэргүүн тэмдэглэжээ. 

Дээд уулзалтын хүрээнд цаашид терроризмын аюулын эсрэг хамтран тэмцэх, хамтарсан цэргийн сургуулилтыг ирэх намар зохион байгуулахаар тогтжээ. 30 жилийн өмнө байгуулагдсан ХАБГБ-д Орос, Беларусь, Армен, Казахстан, Киргизстан, Тажикстан улсууд багтдаг.

Энэхүү уулзалт нь Орос Украинд цэрэг оруулснаас хойших Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын анхны дээд уулзалт юм. Энэ уулзалтыг Москва зохион байгуулж байгаа нь ОХУ Европ болон АНУ-ыг сорихын тулд энэхүү цэргийн холбоо эвсэл нь нэгдмэл байгааг харуулах зорилготой гэж зарим хэвлэлд онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүчин чадлыг цаашид бэхжүүлнэ   
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй