Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

2022-05-18 19:09:30

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

·      Газрын тосны ашиглалтын "Тосон-Уул-XIX", "Тамсаг-XXI" талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа.

·      НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хорооны 82 дугаар хуралдаанаар Монгол Улсын нэгдэн орсон “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын аравдугаар тайланг 2022 оны зургадугаар сарын 23-24-нд цахимаар хэлэлцүүлж, хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хэлэлцээд Ерөнхий сайдын Захирамж батлахаар тогтов.


Засгийн газрын ээлжит хуралдаан болов  
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй