Шууд Chart

БНАСАУ-д “Ковид-19”-ийн дэгдэлтийн нөхцөл дэх хүний эрхийн байдал санаа зовоож байна

2022-05-18 14:12:43

НҮБ-ын Хүний эрхийн комисс Умард Солонгос дахь "Ковид-19" цар тахал, түүнээс үүдэлтэй хөл хорио хүний эрхийн байдалд нөлөөлж болзошгүй байгаад ихээхэн сэтгэл түгшиж байгаагаа мэдэгдлээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын албан ёсны төлөөлөгч Лиз Троссел мягмар гарагт Женевт энэ тухай мэдээлэл хийсэн байна. 

Лиз Троссел “Хөл хорио, тусгаарлалт зэрэг Пхеньяны сүүлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, наад захын хэрэгцээгээ хангах нөхцөл боломж тэртэй тэргүй хомс иргэдийг улам хүнд байдалд оруулж болзошгүй” гэж ярьжээ.

Тиймээс “БНАСАУ-ын удирдагчдыг цар тахлыг хумьж дарах бүх арга хэмжээгээ авах шаардлагатай бөгөөд зөв зохистой хэмжээгээр, элдэв ялгаварлалгүй, цаг хугацааны хязгаартай, мөн олон улсын хүний эрхийн хууль дүрмэнд нийцсэн байдлаар авч хэрэгжүүлэхийг бид уриалж байна” гэж тэр мэдэгдсэн байна.

Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгч Умард Солонгос улс болон олон улсын хамтын нийгэмлэг хооронд холбоо харилцаатай, эв санаа нэгтэй байх, энэ хүрээнд "Ковид-19" цар тахалтай холбогдуулан хориг арга хэмжээг сулруулах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-д “Ковид-19”-ийн дэгдэлтийн нөхцөл дэх хүний эрхийн байдал санаа зовоож байна   
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй