Шууд Chart

Олон Улсын Валютын сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

2022-05-18 20:03:18

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнөөдөр Олон улсын валютын сан /ОУВС/-ийн суурин төлөөлөгч Юн Сок Хёнг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, санхүүгийн салбарын өнөөгийн төлөв байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр цар тахлын нөлөөллөөс шалтгаалж өнгөрсөн 2 жил эдийн засгийн идэвхжил суларч санхүүгийн салбар томоохон сорилтуудтай тулгарсан ч Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд бодлого, зохицуулалтын олон арга хэмжээг хэрэгжүүлж чадсан. Үүний үр дүнд салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 24 хувьд хүрч өмнөх оны мөн үеэс 8,7 пунктээр өссөн. Мөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 97,5 хувиар өсөж, 6 их наяд төгрөг болж түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлсэн гэдгийг онцлоод зохицуулалтын салбар шинээр нэмэгдэж байгаа мөн төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох бэлтгэл ажлыг хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг нэлээдгүй ажлыг хэрэгжүүлэх хүрээнд хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.  

Ялангуяа виртуал хөрөнгийн бүртгэл, зөвшөөрөл, банк бус санхүүгийн салбарт финтек зохицуулалтын орчинг бүрдүүлэх цаашилбал системийн эрсдэл,  тогтвортой бөгөөд хүртээмжтэй байдлыг хангах чиглэлд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

ОУВС-ийн суурин төлөөлөгч Юн Сок Хёнг санхүүгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд зохицуулагч байгууллагын хувьд бодлогын арга хэмжээнүүдийг шуурхай авч, үр дүнтэй хэрэгжүүлж байгааг онцлоод цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.  


Олон Улсын Валютын сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй