Шууд Chart

“ЕС-145” загварын нисдэг тэргээр анх удаа ойн түймрийн тандалтын нислэг үйлдлээ

2022-05-19 09:10:25

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг өчигдөр анх удаа ойн түймрийн тандалтын нислэгийг үйлдэж, түймрийн голомтод алба хаагчдыг хүргэлээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.18-ны өдрийн 15:21 цагт /15:44 цагт/ хүлээн авсан.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр ойн түймэр гарсан газарт агаараас тандалт хийх, шуурхай бүлгийг түймрийн голомтод буулгахаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 17:16 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөөрч, түймрийн голомтын дээгүүр тандалтын нислэг үйлдэж, түймрийн нөхцөл байдлыг үнэлэн, шуурхай бүлгийн аврагчдыг буулгаад 20:33 цагт Хэнтий аймгийн Чингис хотод газардлаа.

Түймрийн голомтод буусан шуурхай бүлгээс ойн түймрийг 05.18-ны өдрийн 21:51 цагт цурамд оруулан, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“ЕС-145” загварын нисдэг тэргээр анх удаа ойн түймрийн тандалтын нислэг үйлдлээ  
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй