Шууд Chart

Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар байнгын ажиллагаатай Ажлын хэсэг ажиллана

2022-05-19 11:15:23

Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг нар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун болон холбогдох газар, хэлтсийн албан хаагчидтай санал солилцлоо. 

Зах зээлд зохиомлоор дотоодын болон импортын барилгын материалын үнийг өсгөх, монополь байдлаар зах зээлийн үнийг хэт өндөр тогтоох, тн жин, чанар стандартаа хангахгүй барилгын материалыг зах зээлд хэт ит ашиг олох зорилгоор худалдан борлуулах, хэрэглэгчийн эрх, ашгийг хохироох гэх мэт асуудлуудын хүрээнд байнгын ажиллагаатай хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтлоо.

Мөн Барилгын материалын нэгдсэн мэдээллийн сангийн хүрээнд хийгдэх барилгын материалын үнийн судалгааг хамтарч олон нийтэд ил тод нээлттэй болгох ажлуудыг зохион байгуулах юм.

Эх сурвалж: БХБЯ

 


Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар байнгын ажиллагаатай Ажлын хэсэг ажиллана  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй