Шууд Chart

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурал болов

2022-05-20 09:10:51

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл (ЗХАБҮЗ)-ийн II хурал тавдугаар сарын 19-ны өдөр болов. Зам, тээврийн хөгжлийн сайд,  ЗХАБҮЗ-ийн орлогч дарга Л.Халтар хурлыг нээж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад холбогдох байгууллага бүрийн үүрэг, оролцоо чухал байгааг онцлон хэлэв.

Үүний дараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар ЗХАБҮЗ-ийн ажлын албаны дарга Ч.Жаргалсайхан танилцуулав. Тэрбээр Монгол Улсын автозамын сүлжээ, импортлосон  болон нийт тээврийн хэрэгслийн тоо, насжилт, улсын хэмжээнд бүртгэгдсэн зам, тээврийн ослын шалтгааныг тайлбарлав. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндсэн дөрвөн зорилтын хүрээнд 93 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгаснаас 2021 оны жилийн эцэст 58 хувьтай хэрэгжсэн гэв. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдалд ойрын хугацаанд анхаарах асуудлуудыг онцлон хэлж, санал солилцлоо.

Тус хуралд “Жолооч бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвийн дарга Ц.Батдорж, “Жолооч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох” сэдвээр Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Лхагвасүрэн,  “Мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа”-ны талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан илтгэл хэлэлцүүлэв.

Хурлын төгсгөлд ЗХАБҮЗ-ийн ажлын албаны дарга Ч.Жаргалсайхан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хуралдааны II тогтоолын төслийг хуралд оролцогч нарт танилцуулан хэлэлцүүллээ.


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурал болов  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй