Шууд Chart

Украин ОХУ-ын царцаагдсан хөрөнгө мөнгийг дайны нөхөн төлбөрт олгохыг шаардаж байна

2022-05-22 10:46:23

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ Украинд устгаж, сүйтгэсэн бүхнийхээ нөхөн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Тэрбээр Оросын түрэмгийлэлд өртсөн хохирогчдод нөхөн төлбөр төлүүлэхэд хамтран ажиллахыг олон улсад хандан уриалжээ.

Украины ерөнхийлөгч Украинд шатаасан байшин, нурсан сургууль, эмнэлэг, дэлбэлсэн соёлын төв, дэд бүтэц, эвдэрсэн байшин барилга бүрийнхээ төлөө ОХУ нөхөн төлбөр төлөх ёстой гэж шаардлага тавьж байна. Украин Оросоор нөхөн төлбөр төлүүлэхийн тулд олон талт гэрээ байгуулахаар түнш улс орнуудаа урьжээ.

Тухайлбал, олон талт гэрээний дагуу Оросын хилийн чанад дахь үл хөдлөх хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг царцааж, хураан авч, Оросын дайнд нэрвэгдсэн хохирогчид зохих ёсны нөхөн төлбөр авах зориулалттай тусгай санд шилжүүлэх нь зүйтэй гэж Зеленский мэдэгджээ. 

Харин энэ үеэр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Минскийн гэрээ дуусвар болсон учраас дахин Нормандын Дөрвөлийн загвараар дээд хэмжээний уулзалт хийх утгагүй гэж мэдэгджээ.

Мөн ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд, "Украин хэлэлцээнд эргэн суухад бэлэн байгаа бол Орос ч мөн бэлэн байна, гэхдээ зарим зүйлийг урьдчилж тохирох зайлшгүй шаардлагатай" гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украин ОХУ-ын царцаагдсан хөрөнгө мөнгийг дайны нөхөн төлбөрт олгохыг шаардаж байна   
Үзсэн: 446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй