Шууд Chart

ХБНГУ Катар улстай эрчим хүчний түншлэлийн гэрээ байгуулав

2022-05-22 10:59:11

Герман улс ОХУ-ын газрын тосноос хамааралтай байдлаа бууруулах зорилгоор Арабын Булангийн Катартай эрчим хүчний түншлэлийн гэрээ байгуулжээ. Тус гэрээнд Германы сангийн сайд, Катарын эрчим хүчний сайд нар Берлин хотноо гарын үсэг зурсан байна.

ОХУ 2 дугаар сарын 24-нд Украинд цэрэг оруулснаас хойш Европын хамгийн том эдийн засгуудын нэг Герман улс эрчим хүчний импортоо төрөлжүүлэх зорилт тавиад байгаа юм. Германы хувьд эрчим хүчний аюулгүй байдал хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг, Герман улс эрчим хүчний дэд бүтцийнхээ хөгжлийг урагшлуулахад Катар улс гол үүрэг гүйцэтгэнэ гэдгийг канцлер Олаф Шольц Катарын Эмиртэй хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгджээ.

Катарын тал ч эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь шилжилтийн үед ч мөн чухал болохыг тэмдэглэсэн байна. Герман улс Катартай адил байгалийн хий нийлүүлэгчдээсээ хий авахын тулд шингэрүүлсэн хий нөөцлөх 2 терминал барихаар төлөвлөжээ.

Катар нь шингэрүүлсэн байгалийн хийн экспортоор дэлхийд Орос, Америкийн дараа 3 дугаарт жагсдаг. Энэ гэрээний дагуу Катар 2024 онд Германд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлж эхлэхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ Европыг хийн хамгийн сонирхолтой зах зээл гэж тодорхойлж байна. 2024 оноос Катар нь Германы хийн нийт хэрэглээний 20-25 хувийг хангах юм байна. Одоогоор ОХУ Германы байгалийн хийн хэрэглээний гол нийлүүлэгч юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ Катар улстай эрчим хүчний түншлэлийн гэрээ байгуулав   
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй