Шууд Chart

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

2022-05-23 07:09:45

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.05.23/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

 

ЦАГ

НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхим

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

11.00

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

15.00

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

16.00

Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

 


УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй