Шууд Chart

Угаартах эрсдэлтэй 201 иргэний аюулгүй байдлыг хангажээ

2022-05-23 12:47:50

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 55, аюулт үзэгдэл, ослын 4 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.

Энэ хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 201 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1 тэрбум 803 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.Алба хаагчид шар өвс шатаасан 35 дуудлагаар шуурхай гүйцэтгэн, 42,5 га талбайн гал түймрийг бүрэн унтраалаа.

Монгол Улсын Шадар сайдын 2022 онд баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн иргэд, олон нийтэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/399 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 197 техник хэрэгсэл, 648 иргэн, 34 айл өрх, 45 аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгч ажиллалаа гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.


Угаартах эрсдэлтэй 201 иргэний аюулгүй байдлыг хангажээ   
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй