Шууд Chart

Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна

2022-05-24 19:44:56

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 15 дугаар бага хурал Кот д’ Ивуар Улсын Абижан хотноо энэ 5 дугаар сарын 9-20-ны өдрүүдэд боллоо. Бага хуралд 189 улсын 7000 орчим төлөөлөгч оролцож, конвенцийн хэрэгжилтийн тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн, бодлогын шийдвэрүүдийг батлав.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид бага хуралд оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, дэвшүүлсэн санал санаачлагуудын талаар болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжилтийг танилцуулав.

Талуудын бага хурлын Бүгд хуралдаанаар 38 шийдвэрийн төсөл хэлэлцсэний дотор конвенцийн Талуудын 16 дугаар бага хурлыг Саудын Араб Улсад, 17 дугаар бага хурлыг Монгол Улсад тус тус зохион байгуулах тухай шийдвэрийн төслийг гишүүн улсууд санал нэгтэй баталлаа.

Конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрын төлөөлөгчид цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг сайшаан дэмжиж, байгаль орчны асуудлаар олон талт хамтын ажиллагааны хүрээнд санаачлагатай ажиллаж байгааг бага хурлын үеэр онцолжээ.


Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй