Шууд Chart

Мөөгөнцрийн харшил төрүүлэгчид астма үүсгэх чадвартай

2014-06-19 13:50:44

Гуурсан хоолойн багтраа өвчнийг үүсгэж буй шалтгаанаар нь гадаад гаралтай, дотоод гаралтай астма гэж хоёр үндсэн хэсэгт хуваан үзэж болно. Бидний хүрээлэн буй орчин өргөн тархсан төрөл бүрийн харшил төрүүлэгчид хүний бие махбодь хэт мэдрэг байдал үүссэнээр гадаад гаралтай харшлын астма өвчнөөр өвчилдөг. 

Харшлын астма өвчтэй хүмүүсийн олонх нь удамшдаг. Харшлын астма өвчний үед гэнэт амьсгал давчдан амьсгаадах шинж илэрч бөгшүүлэн хуурай ханиалгадаг. Энэ үед цайвар хөөсөрхөг бага хэмжээний зуурамтгай цэр гардаг. Амьсгал давчдан амьсгаадах үед амьсгалын чимээ тод болж амьсгал гаргалт нь харьцангуй удаан болдог. Харшлын астма өвчтэй хүмүүс шөнө, нойрон дунд гэнэт амьсгал давчдан амьсгаадаж, ханиалган сэрдэг. Мөн хүйтэн агаар амьсгалах, дасгал болон биеийн ачаалал ихсэх үед ханиалгах, амьсгал давчдах шинжүүд илэрч болно.

Харшлын астма өвчин үүсгэдэг үндсэн шалтгаан нь агаарт өргөн тархаж амьсгалын замаар нэвтэрдэг харшил төрүүлэгчид байдаг. Ихэнх астма үүсгэгч шалтгааны хүчин зүйлс нь харьцангуй хөнгөн, овор хэмжээ багатай (аэродинамик диаметр нь жижиг) байдаг тул бие махбодид амьсгалаар нэвтэрч амьсгалын доод замын нарийн гуурсан хоолойд хүрч харшлын урвал үүсгэж чаддаг байна. Харшлын астма үүсгэдэг шалтгаан нь хамрын харшил үүсгэдэг шалтгаануудтай үндсэндээ адилхан байдаг.

Харин гэрийн болон агуулахын тоосны хачигны ялгадас, биеийн хэсгүүд зэрэг харшил төрүүлэгчид нь астма үүсгэх шинж чанар өндөртэй нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, хачиг болон мөөгөнцрийн харшил төрүүлэгчид нь астма үүсгэх чадвартай байдаг бол ургамлын тоос нь голдуу хамрын харшил үүсгэдэг.

Мөөгөнцрийн харшил төрүүлэгчид астма үүсгэх чадвартай  
Үзсэн: 2142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй